Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 22-нд дуусна

5f1554666e303

Төв банкны тухай хуулийн 26.1-д “Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. 

Энэ дагуу Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 22-ны өдөр дуусна.

Учир нь түүнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор томилж байсан.

Тэгвэл Б.Лхагвасүрэнгийн оронд Монгол банкны ерөнхийлөгчөөр Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар нэрээ дэвшүүлэх тухай мэдээлэл хөврөөд байна.

About Author