Ж.Чинбүрэн: Би супермэн биш, хаанаасаа мөнгө гаргаж цалин нэмэх вэ
Эх сурвалж: Zuv.mn
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр “Би эмч ажилчдыг дарамтлаагүй. 2027 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3.5 саяд хүргэнэ. Би супермэн биш одоо хаанаасаа мөнгө гаргаж, нэмэх вэ. Эмч нарыг би дарамтлаагүй. Баримттай ярих хэрэгтэй” гэлээ.