Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй. Зүгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр
сэтгэгдлээ илэрхийлсэн юм байна гэж ойлгосон. Бид тамирчдаа олон улсын, тив дэлхийн
тэмцээнүүдэд явуулахад дэмжлэг асар их шаардлагатай байгаа.
УИХ олонхоороо шийдвэр гаргаж төсвийг баталдаг. Төвсийн тодотголоор хамгийн их төсөв
хассан салбар бол спортын салбар. Үүнийг надаас биш бүх УИХ-ын гишүүдээс асуух хэрэгтэй.
Гомдол гаргасан Жудогийн холбоонд 700 гаруй сая төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс
хувиарлаж өгсөн. Чадлаараа дэмжээд явж байгаа. Гэхдээ цаашид төсөв мөнгийг нэмэгдүүлэх
шаардлагатай байна” гэв.