Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE

d3accd6c-c233-4e1b-b357-a5ef846bc14c-1200x0-b1fd8057-8685-45f1-8dab-912e2650be3e-5478

Энэхүү үйл ажиллагаагаар загвар болон гоо сайхны ертөнцийн шилдгүүдийг нэг үдэш нэгтгэх юм.

Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбооноос “RED EVE Beauty Night” үйл ажиллагааг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаагаар загвар болон гоо сайхны ертөнцийн шилдгүүдийг нэг үдэш нэгтгэх юм.

Энэ үдэш мэргэжлийн шилдэг стилист, мэйкап артист, үсчин, гоо засалчид таны дотоод гоо үзэсгэлэнг тодруулж, өөртөө итгэх итгэл, үнэ цэнийг тань гэрэлтүүлэхэд хамтран ажиллана. Шинэ жилийн баярын өмнөхөн бүсгүйчүүд, “Хэрхэн хувцаслах вэ, Ямар будалт танд хамгийн зохих вэ, Яаж үсээ засуулах вэ” гэсэн асуултын хариугаа энэ үдэш салбар салбарын мэргэжилтнүүдээс авах боломжтой. 

Мөн онцгой 50 бүсгүйд зориулж мэргэжлийн артистууд, загварын шилдэг брэндүүдийн даашинз, гутал, аксессуараар дүр төрхийг нь төгөлдөр болгохоор зэхжээ. 

Тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу. 

https://shoppy.mn/products/red-eve-beauty-night-251120

About Author