Д.Жаргалсайхан: 2026 оны төсөв багшийн цалин, бүтээн байгуулалтын ажил болж байгаагаараа онцлогтой байна

Д.Жаргалсайхан Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас төсвийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “2026 оны төсөв харьцангуй ажил болж орон нутагт багшийн цалин, бүтээн байгуулалтын ажил болж очиж байгаагаараа онцлогтой байна. Энэ бол оновчтой төсөв. 

Өнгөрсөн Засгийн газрын хувьд аймгуудыг бүсчилж, асуудлыг хэлэлцсэн. 3-4 аймаг бүсээрээ сууж байгаад яг ямар асуудлаа шийдэх юм гэдэг зүйлээ яриад шийд гээд төсвийг тэрхүү бүсүүдэд өгч байгаа юм.

Үндсэндээ Засгийн газраас орж ирж байгаа 32.9 их наяд төсөв дотор л багтаж байгаа. Түүнээс илүү гарч байгаа зүйл байхгүй” гэлээ.

About Author