SOCIAL POP: З.Энхболд гишүүдийн тоог 126 болгох нь хуучин эрүүгийн хуулийн 126 буюу хүчиндэх заалттай таарч байна гэв
Эрх баригч намын зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй хэмээн үзсэн. Хэрэв гишүүдийн тоо 126 болбол 60:40 гэсэн харьцааг баримтлах юм.
Тэгвэл уг асуудалд АН-ын дарга асан З.Энхболд “УИХ-н гишүүдийнхээ тоог нэмэх гээд тохиролцоод байгаа тоо нь ямар учиртай юм болоо. Бэлэгдэлгүй юм. Хуучин эрүүгийн хуулийн 126 бол хүчиндэх, харин 152 гэдэг нь бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завших гэсэн заалтуудтай таараад байх юм” гэлээ.