ЧУУЛГАН: Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалгаж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын МАН-ын бүлэг завсарлага авах, мөн Төвсийн байнгын хороогоор хэлэлцсэн 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулах зэрэг саналыг гаргалаа.
Учир нь, Төсвийн байнгын хороон дээр 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн үеэр нэмсэн 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авахдаа хэсэг бүлэг, тэр дундаа АН-ын бүлгийн гишүүдийн эрх ашигт үйлчилсэн байх магадлалтай гэх асуудлыг МАН-ын бүлгийн зарим гишүүд гаргаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн Байнгын хорооны дарга Х.Ганхуяг 6 асуудлыг дахин хэлэлцэх буюу 2026 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх чиглэл өгөх хүсэлт гаргалаа.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: Чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 71.14-т зааснаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно гэж заасан байдаг. Үүнд, заасны дагуу зургаан асуудал дээр чиглэл авахыг хүсэж байна байна.
- Ажлын хэсгийн санал тусгагдсан бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудлаар,
- Төсвийн байнгын хорооны нэр бүхий гишүүнээс гаргасан Засгийн газрын нөөц санг тодорхой дүнгээр бууруулж, зохицуулалт хийх саналаар,
- Ажлын хэсгийн төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын 16-р саналын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж гэсэн төсөл арга хэмжээн дээр,
- Байнгын хорооны саналыг санал хураалт явуулах үед Өргөдлийн байнгын хорооны ШЕЗ-ийн даргын 2026 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналаас эхлэн бусад байнгын хорооны болон Төсвийн зардлагын дэд хорооны саналууд дээр,
- Ажлын хэсгийн саналын томьёоллын хавсралт 2 буюу хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжилт нэмэгдүүлэх саналууд буюу АН-ын гэж яригдаад байгаа 179 тэрбум дээр,
- Шинжлэх ухаан технологийн сангийн зардал, нийт хувьчилж бууруулах зардалд хамрагдсан зэрэг 6 асуудлаар чиглэл авъя.
Дээрх 6 асуудлаас бусад боогдсон санал, асуудалдгар хүрэхгүйгээр дахин хэлэлцүүлж оруулж ирэхийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чиглэл болгосон ч Дэгийн дагуу чиглэл өгөх асуудлыг нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн санал хураалтаар шийдэх ёстой тул үдээс хойш хуралдаанаар санал хурааж шийдэхээр боллоо.