Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ийн оюутнуудад тэтгэлэг олголоо

t6edfq_Zurag_1_1__x974

Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Микрокредит ББСБ нь Зориг сантай хамтран оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй оюутнуудыг дэмжих, урамшуулах, тэдний нийгмийн идэвх оролцоог дэмжих зорилготой юм.

Микрокредит ББСБ нь иргэд өрх гэр бүл, бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сүүлийн 11-н жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү жил бүрээр залуусын боловсролыг дэмжих, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох санаачилгыг гаргасаар байна.

Энэ жилийн хөтөлбөрт нийт 80 гаруй материал хүлээн авснаас шилдэг 5-н оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна. Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр оюутнууд сэтгэгдлээ хуваалцаж, хичээлдээ илүү их амжилт гаргах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Цаашид бид илүү олон залуусыг тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулан, Монголын ирээдүй болсон залуусын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлсээр байх болно.

About Author