БНСУ-д оршин суугаа Монголчууд жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осолд өртөх, гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгджээ

76816fa0f12d448f78407626eb45e204

Сүүлийн үед БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осолд өртөх, улмаар гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж буй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирүүлж байна.

???? Энэ нь жолооны шалгалт солонгос хэлээр явдагтай холбоотойгоор Монгол иргэдийн хувьд жолооны үнэмлэх авахад хүндрэл үүсч, улмаар үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна.
???? Консулын газар нь дээрх нөхцөл байдлыг харгалзан, БНСУ-ын Зам, тээврийн газарт жолооны дүрмийн шалгалтыг Монгол хэл дээр өгөх нөхцөл бүрдүүлэх талаар хоёр удаа албан бичиг уламжилж, уг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.
???? Иргэд Та бүхнийг жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

About Author