ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ

e758608f-ff55-4629-b5ee-977f15ce3f50

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албанаас CU, GS25 байгууллагатай хамтран “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ аяныг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн байна. Уг аяны зорилго нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд өдөр бүрийн анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх аж. Мөн өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэхэд орших юм байна.

Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүүхэд өртөж, хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт сул гэсэн дүн гарчээ. Түүнчлэн цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас үүдэлтэй байдаг байна. Тиймээс энэхүү аян, арга хэмжээг эхлүүлэхээр болжээ.

About Author