С.Баяр “Оюутолгой”-н сонсголд очихгүйгээ мэдэгдэж, О.Батнайрамдал нарыг “шинэков” гэж голов

batnairamdal-bayar

Эх сурвалж:Eguur.mn

https://www.facebook.com/v17.0/plugins/like.php?app_id=0&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfabb9b6b1e1e92b9a%26domain%3Deguur.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Feguur.mn%252Ffc86321e26a0c3b1c%26relation%3Dparent.parent&container_width=0&href=https%3A%2F%2Feguur.mn%2F638267%2F&layout=button_count&locale=en_US&ref=addtoany&sdk=joey&width=90

“Оюутолгой”-н бүлэг ордын асуудлыг Хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал нээлттэй сонсголыг товоо зарлаж, гэрчээр 300 гаруй хүнийг дуудаад байна.

Үүнд, Ерөнхий сайд асан С.Баяр эгдүүцжээ.

Тэрбээр, “300 гэрч. Есөн Ерөнхий сайд. Базар, вокзал… Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр поопрох юм байх. Боддог л бодол. Гэвч сорри. Та хэдийг саатуулах цаг зав манууст алга. Надаас тухайлан асуух юм буй бол бичиг явуул. Агуулга байх аваас хариулж болох юм” хэмээжээ.

Товчхондоо, “сонсголд биечлэн очихгүй, бичгээр хариулж болно” хэмээгээд Хянан шалгах Түр хорооныхныг “шинэковууд” хэмээн басамжилсан байна.

Нэг талаар, улс орны алдагдсан боломжийн талаар төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн ам нээх ёстой. Нөгөө талаар, залууст зөвлөмж зөвлөгөөгөө хэлэх сэтгэлтэй байх учиртайсан.

About Author