Хүйтэн, хөнгөн жүжиг тайзнаа амжилттай тоглогдлоо

af7391a12eac65c78cc67122b36e3abb

Эх сурвалж: Zarig.mn

100 жилийн түүхтэй гэж омогших МАН эдгээр өдрүүдэд Их хурлаа хийж байна.

60 гаруй хоног шорон цагдаа, үхэл хагацал, сошиалд улаан галзуу тулалдаад энэ өдрүүдэд эвлэрэх санаатай чуулав.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг өрсөлдөгчгүй шахуу уралдуулаад, түрүүлсэнд тооцов. Уг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өрсөлдөх болов уу гэж таамаглал явж байсан ч түүнийг аавынх нь асуудлаар айлгаа болов уу гэсэн хардлага төрөв.

Н.Учрал 95 хувийн саналаар ялж, тайзан дээр зодооны гол баатрууд гар барьж, эвтэй болсон мэт хүйтэн хөнгөн жүжиг тавив. Гэхдээ тэд яг эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй. Монголчууд тэнэг ард түмэн биш учир эвлэрсэн, эвлээгүй хоёр хүнийг хараад танихтайгаа.

Тайзан дээр Н.Учрал тамгатай ирсэн хадгаа унагаж харагдсан. Хадаг нь Л.Оюун-Эрдэнийн хөлийн өмнө унав. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ тонгойгоод аваад өгөх болов уу гэтэл тоосонгүй, ширвээд зогсч байгаа харагдсан.
Харин шаварт унасан шарын эзэн Г.Занданшатар ухасхийж тонгойгоод Н.Учралд унасан хадгийг авч өгөв.

Тавхан секунд өрнөсөн энэ үйл явдлаас харахад МАН эвлэрээгүй, харин эвлэрсэн болж жүжиг тавьж буй бололтой.

МАН дотроо олон гомдогчтой, АН за яахав ээ та нарыг болгоод өгнөө гэсэн заналтай саарал ордонд Г.Занданшатарын Засгийн газар удаан тэсэх үү гэдэг асуулт гарч ирж байна.

About Author