“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг – 2025”: Шилдгүүд тодорлоо

download (19)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэгээс “Монголын Байгалийн Шилдэг Гэрэл Зураг-2025″ олон улсын уралдааныг 4 дэх жилдээ зохион байгууллаа.

Энэхүү уралдаан нь гэрэл зургаар дамжуулан Монгол орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад соёлын өвөө сурталчлан таниулах, хүн бүрийн ухамсрыг онгон сайхан байгаль, зэрлэг амьтныг хайрлан хамгаалах тал дээр сэдэлжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Тус уралдаан нь Монголын болон олон улсын гэрэл зурагчдад нээлттэй болсон бөгөөд 4 төрөлд бүтээл хүлээн авав.

1. Үзэсгэлэнт байгаль

2. Зэрлэг амьтан

3. Монгол ахуй

4. Агаарын гэрэл зураг.

Уралдааны нийт шагналын сан 50,000,000 төгрөг бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийн хэмжээний 8 гэрэл зурагчин ажилласан гэдгийг тодотгоё.

Үүнд:

-Дан Буркхолдер (Америк) Мастер зурагчин, гэрэл зургийн багш;

-Даниель Кордан (Орос) Дэлхийн алдартай гэрэл зурагчин;

-Хамид Сардар (Иран) Угсаатны гэрэл зургийн анхдагч;

-Д.Октябрь (Монгол) Мастер гэрэл зурагчин, Соёлын гавьяат зүтгэлтэн;

-Тэцура Шимизү (Япон) Олон улсын шагналт гэрэл зурагчин;

-Жатенипат Кетпрадит /Тайланд/ Дэлхийн шилдэг хөрөг зураг 2021, 2022 оны шагналтай;

-Б.Баяр (Монгол) “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг- 2024” уралдааны гранпри;

-Тобиас Хагг /Швед/ Дэлхийн хэмжээний агаарын гэрэл зурагчин.

Ингээд шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.

Энэ жил 13 орны 102 гэрэл зурагчны нийт 726 бүтээл өрсөлдсөн байна.

“Агаарын” төрөлд

 “Агаарын” төрөлд I байранд ГАНТӨМӨР овогтой БАТСҮХ-ийн “Нарны туяанд гялалзах тэмээн сүрэг” зураг.

 “Агаарын” төрөлд II байранд БАТЦЭНГЭЛ овогтой ЭРДЭНЭБУЛГАН-ны “Байгалийн хээ” зураг.

 “Агаарын” төрөлд III байранд ЖАРГАЛСАЙХАН овогтой АМАРТҮВШИН-ний “Ойн гүн дэх модон байшин” зураг.

“Зэрлэг Амьтан” төрөлд

 “Зэрлэг Амьтан” төрөлд I байранд ГАНТӨМӨР овогтой БАТСҮХ-ийн “Ой дахь чимээ” зураг.

 “Зэрлэг Амьтан” төрөлд II байранд ЭРДЭНЭЭ овогтой МӨНХБАЯР-ийн “Шунал” зураг.

 “Зэрлэг Амьтан” төрөлд III байранд БАСАН овогтой БААТАРСҮРЭН-ийн “Говийн зэрлэг адуу” зураг.

“Ахуй” төрөлд

“Ахуй” төрөлд I байранд ЭНХБОЛД овогтой БУЯНЗАЯА-ийн “Хайрын Мадригал” зураг.

“Ахуй” төрөлд II байранд БАТЦЭНГЭЛ овогтой ЭРДЭНЭБУЛГАН-ны “Бүргэдийн Анчид” зураг.

“Ахуй” төрөлд III байранд Миймаа овогтой ГАНЗОРИГ-ийн “Өглөө” зураг.

“Үзэсгэлэнт байгаль” төрөлд

 “Үзэсгэлэнт байгаль” төрөлд I байранд БАТЦЭНГЭЛ овогтой ЭРДЭНЭБУЛГАН-ийн “Байгальтайгаа зохицон амьдрагчид” зураг.

 “Үзэсгэлэнт байгаль” төрөлд II байранд БАТЦЭНГЭЛ овогтой ЭРДЭНЭБУЛГАН-ны “Диваажинд амьдархуй дор” зураг.

 “Үзэсгэлэнт Байгаль” төрөлд III байранд Швецарийн зурагчин ЭРИК ВОН ШУЛТЕСС -ийн “Тэнгэрийн заадас дорх хүрхрээ” зураг.

“ТУСГАЙ БАЙР” шагналд

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг – 2025” олон улсын уралдааны “ТУСГАЙ БАЙР” шагналд ЦОГТМАГНАЙ овогтой АЛТАНГЭРЭЛ-ийн “ТОГОРУУНЫ СҮҮДЭР” зураг шалгарлаа.

May be an image of kangaroo, deer and text that says 'Mongolian Landscape Photography of the Year - 2025 SPECIAL PRIZE 2025 Ts. Altangerel Demoiselle Crane Silhoutte'

“Шилдэгийн Шилдэг” гэрэл зураг

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг – 2025” олон улсын уралдааны “Шилдэгийн Шилдэг” гэрэл зургаар нийт шүүгчдийн хэлэлцүүлгийн дүнгээр ЭРДЭНЭДОО овогтой МӨНХЧУЛУУН-ний “ТАЙГЫН ҮР САД” зураг шалгарлаа.

May be an image of arctic and text that says 'Mongolian Landscape Photography of the ear 2025 PHOTO OF THE YEAR 2025 E. Munkhchuluun Children ChildrenftheTaiga of the Taiga'

Ерөнхий Ивээн Тэтгэгч байгууллагууд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Монгол Улсын Гадаад Харилцааны яам

Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн яам

Аялал жуулчлал, Соёл, Спорт Залуучуудын яам

The Nature Conservancy in Mongolia

MSM Group LLC

Prophotokits Mongolia

Ок Photo Studio

Bridge Restaurant

About Author