Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ

716b7af0-de60-411a-b1ac-9996d57a0a3b

Ухаа худаг уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК-ийн 20 жилийн ой тохиож буйтай
холбогдуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид талархлаа илэрхийлжээ. Тодруулбал,
Сийрст багийн малчид 20 хонь, Цагаан-Овоо багийн малчид 5 хонь, Ханхонгор сумын Хондот багийн
малчид 10 хонь тус тус хандивлажээ. Цогтцэций сумын малчин Ж.Буянжаргал энэ талаар “Энержи
Ресурс-аас эхлуулээд малчид, иргэдээ өөд нь татах, дэмжлэг үзүүлдэг компаниуд олон байгаа. Бишгүй
л хүнийг ажил амьдралтай байлгаж байна. Тус дэм, өгөөж буян их л хүртээдэг” хэмээн ярьжээ. Энэхүү
үйл явдал нь орон нутаг болон уул уурхайн компани харилцан итгэлцэл, ойлголцлын зарчимд
тулгуурлан хамтдаа хөгжих боломж бүрэн байдгийг харуулж байна.

About Author