Х.Тэмүүжин: Намын дарга нь парламентын толгой дээр сууж болохгүй

УИХ-д худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй

Эх сурвалж: Zuv.mn

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН хамтарсан ЗГ-т орох нь зохисгүй. Хоёр өөр үзэлтэй нам яаж нийлж урагшаа алхах юм бэ.  Парламентийн намын дарга нь УИХ-ын дарга байх нь зохимжгүй гэдэг олон улсын жишгийн нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ-ын дарга нам бус байх хууль санаачилна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Намын дарга болно гэдэг бол УИХ-ыг ашиг сонирхлын зөрчилгүй удирдаж чадахгүй. УИХ-ын дарга аль нэг намын дарга болохгүй гэдэг санаачилга зөвхөн өнөөдөр гарч байгаа санаачилга биш.

Анх ардын намын даргын өрсөлдөөн эхлэхэд яригдсан яриа. Намын дарга нь парламентын толгой дээр сууж болохгүй” гэлээ.

About Author