Дорноговь аймгийн чиглэлд явсан приус 30 автомашин замын хажуу руу унаж, хоёр иргэн гэмтжээ

обег

Цас орж, автозамд гулгаа үүссэнтэй холбоотой замын хажуу руу автомашин унасан осол нэмэгджээ. 

Тодруулбал ,Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар баг автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11дүгээр сарын 16-ны өдрийн 23:47 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.  

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Алба хаагчид 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

About Author