Эдийн засгийн тэлэлт зөгнөсөн Хятадын Ерөнхий сайдын амлалт
-БНХАУ Монголтой хийх худалдаагаа өргөжүүлэхэд бэлэн байна-
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян Москва хотноо Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, эдийн засгийн харилцаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Тодруулбал, худалдааны уламжлалт салбарууд дээрээ өсөлт гаргахын зэрэгцээ ногоон эрчим хүч, дижитал т ехнологийн салбарт хамтран ажиллаж, өсөлт гаргахад бэлэн гэдгээ баталсан байна.
Тэрбээр Монголыг “Уул нуруу, гол мөрнөөр холбогдсон ойрын хөрш” гэж тодорхойлоод, урт хугацааны, тогтвортой, найрсаг хамтын ажиллагаа, харилцааг хадгалах нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцнэ гэж онцолсон байна.
Хятад, Монгол улсууд эдийн засгийн хувьд бие биенээ нөхөх хүчтэй харилцаатай гэдгийг тэмдэглээд Ли Цян Хятад улс хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүчний нөөц, дэд бүтэц, холболт зэрэг уламжлалт салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ашиг сонирхлын нэгдэл, хамтын ажиллагааны илүү олон хөдөлгөгч хүчийг бий болгоход бэлэн байна гэжээ.
Тэбрээр мөн Хятадын муж, бүс нутаг болон Монголын хоорондын нягт харилцааг дэмжиж, Алтайн дэд бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг хамтран хөгжүүлэхийг дэмжиж байна гэжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар хариуд нь Хятадтай найрсаг хамтын ажиллагаагаа хадгалах нь Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэл гээд, Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталдаг бөгөөд Тайвань, Хонконг, Шинжаан, Шизан нь Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг” гэж нэмж хэлсэн байна. Мөн Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд ур удаан хугацаанд хувь нэ мэр оруулж ирсэнд талархал илэрхийлжээ.
Тэд ШХАБ-ын гишүүн улсуудын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр өчигдөр Москва хотноо хоёр талт уулзалт хийсэн юм.