МАН-ын ЕНБД-аар үргэлжлүүлэн ажиллахаар болсон Я.Содбаатар гэж хэн бэ?

received_538118107208875

МАН-ын Их хурлын үр дүнгээр шинээр байгуулагдсан Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа. Хуралдаанаар намын Удирдах зөвлөл, ЕНБД болон нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр МАН-ын бага хурал Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатар үргэлжлүүлэн ажиллах ёстой хэмээн хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар сонгож баталсан юм.

Тэгвэл түүний намтар, боловсрол, ажилласан байдал, хөрөнгө орлогын мэдүүлэг зэргийг та бүхэнд хүргэе. 

Я.Содбаатарын хувьд 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр
2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
2018-2019 онд Зам, тээвэр хөгжлийн сайд 
2020-2021 онд Монгол Улсын Шадар сайд
2024- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Хөрөнгө орлогын мэдүүлэг /2023/: 

Жилийн орлого: 100 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 257 сая 
433.5 саяар үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай
30 сая төгрөгийн үнэ бүхий 49 адуутай
32.6 сая төгрөгийн хадгаламжтай 
Автомашингүй гэсэн даруухан хөрөнгө орлогын мэдүүлгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа мэдүүлж байжээ.

About Author