МАН-ын бүлгийн хэлэлцсэн ДӨРВӨН томилгоо

images (54)

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар зарим томилгоотой холбоотой асуудлыг
танилцуулсан юм. Иймд Ман-ын бүлгээс гаргасан томилгоонуудыг танилцуулж байна.

ТОМИЛГОО 1

Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсонтой холбоотойгоор уг албан тушаалд ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцэж гишүүд дэмжжээ. 

ТОМИЛГОО 2

Харин ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг томилох саналыг хэлэлцүүлсэн байна. Кабинетын сайд нараа томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал боловч бүлгийн хуралд танилцуулсан байна.

ТОМИЛГОО 3

Мөн Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох саналыг УИХ-ын дарга Н.Учрал танилцуулжээ. Монголбанкны ерөнхийлөгчөд нэр дэвшигчийн асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар маргааш хэлэлцэнэ. 

ТОМИЛГОО 4

Мөн УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Төсвийн байнгын хорооны даргаар томилохоор болжээ. 

About Author