Кёкүшюзан Д.Батбаярт 15 хоног баривчлах шийтгэл оноожээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Д.Батбаярт холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэж шийтгэл хүлээлгэсэн байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан үндэслэлээр Д.Батбаярт зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд эхнэр, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгасан юм байна. Улмаар тус дүүргийн Прокурорын газраас шийтгэвэр ногдуулах үндэслэлтэй гэж үзэн шүүхэд шилжүүлсний дагуу хэлэлцээд танхайрсан үйлдэлд нь 100 000 төгрөгөөр торгох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд нь 15 хоног баривчлах шийтгэл оноожээ. Улмаар шүүхийн шийтгэвэр хэрэгжиж, ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд хүргэсэн гэнэ.