УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай төслийн санал хураалтыг явууллаа

686705c2a6524c47906e18f3d9a0287d

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга
Н.Учрал уншиж танилцуулан, үргэлжлүүлэн санал хураалт явууллаа.

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар шинэ сайд нар томилогдлоо. Энэ үеэр УИХ
дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас ирүүлсэн зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Үүнд: “УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон
даргаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Г.Дамдинням, 3. Мэндсайхан нарыг Байгаль орчин, хүнс хөдөө
аж ахуйн байнгын хорооны, Х. Ганхуягийг Өргөдлийн болон Төсвийн байнгын хорооны,
М.Бадамсүрэнг, О.Саранчулуун нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Н.Учрал, Б.Энхбаяр
нарыг Хууль зүйн байнгын хорооны, Ж.Бат-Эрдэнэ, Б. Тулга нарыг Эдийн засгийн байнгын хорооны
бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй. 3.Мэндсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн
байнгын хорооны О.Саранчулууныг Өргөдлийн байнгын хорооны, Н.Учрал, Ж.Батжаргал нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны,Н.Наранбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны
Төсвийн байнгын хорооны, С.Амарсайхан, Г.Дамдлинням, Л.Мөнхбаатар, Б.Тулга нарыг Хууль зүйн
байнгын хорооны, Л.Энх-Амгаланг Эдийн засийн байнгын хорооны гишүүдээр тус тус баталсугай”
гэжээ.

About Author