О.Баасанхүү: Дээд шүүх МАН-ын даргын асуудлыг бүртгэж аваагүй байхад нэгнээ даргаар нь дуудааж явж байна

images (4)

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Ардчилсан нам намын дүрмээ дээд шүүхэд хүргүүлж байна. Бид Улсын дээд шүүхэд маш хүндэтгэлтэй ханддаг. Дүрэм баталгаажсаны дараа л даргыгаа дарга гэж дууддаг. 

Харин Ардын нам бол их аархуу байгааг та бүхэн харж байна. Дээд шүүх нь ч хүлээж аваагүй байхад нэгнийгээ даргаар нь дуудаад, албан тушаалаа солиод явж байна. Шүүхээ хүндэтгэе, эсвэл шүүхгүй амьдарцгаая. Нам нь шүүхийнхээ дээр гаръя. 

Бидний хувьд бүх зүйлийг бүгдийг нь хуулийн хүрээнд хийж байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм” гэлээ.

About Author