Бичил хорооллын таван байрны фасад дулаалгын ажил дууслаа

69294754e337fe7967a309b3

БГД-ийн 12, 34 дүгээр хороо, Бичил хорооллын байрууд 1992-1996 онд ашиглалтад орж байсан учраас өвөлдөө хүйтэн, дулаан болон эрчим хүчний алдагдал их байдаг. Тухайн хороодын оршин суугчдын зүгээс дулаалга хийх талаар санал хүсэлтээ удаа дараа илэрхийлдэг байв. Иймээс оршин суугчдын хүсэлтээр 5А, 5Б, 5С, 6А, 6Б байрны фасадыг дулаалж, шинэчиллээ. Эдгээр байранд нийт 540 өрх оршин суудаг байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author