НЭМҮТ: Нэг мл шүлсэнд 100 сая орчим бичил биет агуулагддаг
Олон нийтийн газар хаясан шүлс, нус, цэр нь хэдэн мянган эрүүл хүнд халдвар тараах аюултайг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс сэрэмжлүүллээ.
Судлаачид нэг мл шүлсэнд 100 сая орчим бичил биет агуулагддаг болохыг олж тогтоосон бөгөөд хүмүүс 24 цаг тутамд 100 тэрбум хүртэлх микробыг залгидаг гэх тооцоо бий.
Иймд олон нийтийн газарт амны хаалт зүүж, нэг удаагийн салфетик болон хувийн алчуур хэрэглэхийг зөвлөж байна.