Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ

-28112025-1764309457-2016667981-590202629_1182077157348489_4401869599836524542_n

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар, Улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8.5 хувиар нэмэгдсэн байна. 

Эрчимт эмчилгээний тасагт 79 хүүхэд эмчлүүлж байгаагаас 81.0% (64) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 20.3 хувиар өсжээ. 

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,879 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай 76.5 хувь нь байна. Өмнөх өдрөөс 13.5 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна. 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ.

About Author