Б.Энхбаярыг намаас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгосон байна

813f6d13-faf2-477d-8c1a-b63717935bb1

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн тул хөөсөн гэх мэдээллийг өгөөд байсан юм.

Тэгвэл шинээр сонгогдсон МАН-ын дарга Н.Учрал “Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн асуудлыг дахин хэлэлцэх шаардлага үүсэж байна” хэмээн саяхан мэдээлсэн юм.

Энэ дагуу МАН-ын Хяналтын хороо хуралджээ. Улмаар Б.Энхбаярыг намаас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

About Author