Ажилчдаа “дарамталдаг” ТЭЦ 4-ийн захирал Ү.Төмөрхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү

images (15)

Эх сурвалж: Zuv.mn

“ТЭЦ-4” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг ажлын байр дээрээ архидан согтуурсан гэх асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. 

Манай сайтын редакц өмнө “ТЭЦ-4” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг ажилтныхаа нас барсан хэргийг нуун дарагдуулсан, ажилчдаа хясан боогдуулж, дарамталдаг талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байсан билээ. 

Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ҮХЦ-ийн дарга асан Э.Одбаярын найз хэмээн яригддаг түүний хувьд багагүй хугацаанд “ТЭЦ-4” ТӨХК-ийг удирдсан. 

Түүний хууль бус болон ёс зүйгүй үйлдлүүдтэй холбогдуулан “ТЭЦ-4” ТӨХК-ийн зарим ажилчид хариуцлага тооцуулах асуудлаар салбарын яаманд хандсан бөгөөд өнөөдрийг хүртэл түүнд хариуцлага тооцоогүй юм. 

Тэгвэл түүнийг өнөөдрийн /2025.11.28/ Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх асуудал яригдсан байна.

About Author