Х.Жангабыл: 11 болон 12 дугаар сард шатахууны тасалдал үүсэхгүй гэсэн тохиролцоо хийсэн
УИХ-ын гишүүн Х.Жангабылаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “ОХУ-ын айлчлалаар 11, 12 сард бензин тасалдал болохгүй байхаар тохиролцсон. Нөөцийн саваа бэлдчихвэл энэ асуудал шийдэгдэнэ.
Тиймээс 11 болон 12 дугаар сард шатахууны тасалдалгүй байна гэсэн үг. Мөн БНХАУ-тай гэрээ хийж АИ92 бензинийг авч байна. Баруун бүс рүү шатахуун тээвэрлэхэд өртөг өндөр байгаа учраас үнэ өөр байдаг асуудал байгаа. Гэхдээ он гараад газрын тосны бүтээгдэхүүний хангамж сайжраад үнэ буух хүлээлттэй байна” гэлээ.