Хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хоцрогдлын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, эрт илрүүлэх арга аргачлал сургалт боллоо
ЭМЯ, ЭМЯ-ны харьяа Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭМХТ, ЭХЭМҮТ-тэй хамтран Хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хоцрогдлын эрт илрүүлгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд мэдрэлийн тогтолцооны өвчин орж байна.
.jpg)
Судалгаагаар нийт 14.6 мянган хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас 11047 хүүхэд төрөлхийн шалтгаантай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд мэдрэлийн тогтолцооны эмгэг, хөдөлгөөн, сэтгэцийн хоцрогдол ихсэх хандлагатай байна.
.jpg)
Уг сургалтад Улаанбаатар хотын есөн дүүргийн хүүхэд, мэдрэл, өрхийн 110 гаруй эмч нар хамрагдаж, хүүхдийн хөгжлийн хоцрогдлын шалтгаан ба эрсдэлийг таних, эрт илрүүлэх аргачлалд суралцан, орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэгээ нэмэгдүүллээ.
.jpg)
Цаашид энэ төрлийн мэргэшсэн сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
.jpg)