Улаанбурхан өвчний нийт 13,677 тохиолдол бүртгэгдсэн байна
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Шинэчилсэн тоон мэдээллээс харахад улаанбурхан өвчний нийт 13,677 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс:
– Эдгэрсэн: 13,648
– Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй: 18
– Гэрийн хяналтад: 0
– Нас баралт: 11 тохиолдол бүртгэгджээ.
Өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлт 10–14 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж, 5,117 тохиолдол бүртгэгджээ. Үүнд:
– 1–4 нас — 3,183
– 15–19 нас — 1,770
– 20–24 нас — 1,373 насныхан өндөр өвчлөлтэй байна.
Иргэд улаанбурханы шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах, халдварын тархалтыг бууруулах үүднээс олон нийтийн газраар зорчихоо багасгахыг зөвлөж байна.
