Гашуунсухайт боомтод гарсан ослын улмаас гаалийн байгууллагын нэг ажилтан нас барж, хоёр ажилтан хүнд гэмтжээ

cpu4ii_0cb3eed4-1bc4-431f-80e2-d1ad2e50e144_x974

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод өнгөрсөн сарын 28-ны өдөр автомашины ослын улмаас нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ. Мөн хүндэвтэр гэмтсэн хүмүүс ч байгаа аж.

Уг осолд өртсөн хүмүүс тус аймгийн Гаалийн албаны ажилчид байжээ. Албаны бүртгэлтэй “Ланд Крузер 76” маркийн автомашин “Портер” маркийн ачааны машинтай мөргөлдсөнөөр уг осол гарсан байна.

Ослын шалтгааныг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

About Author