Автобусны эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно

images (18)

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг өнөөдрөөс /2025.12.01/ хэрэгжүүлж байна.

Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний есөн чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.

Дээрх шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг албаныхан анхааруулж байна. Түүнчлэн цаашид дараах чиглэлүүдийг чөлөөлөхөөр төлөвлөж байна. Үүнд:

  • 3,4-р хорооллын эцэс- Цайз /Энэбишийн өргөн чөлөө, Доржийн гудамж/
  • Ботаник- Улиастай Зунжин-Сүхбаатарын талбай /Чингэлтэйн өргөн чөлөө/
  • Сүхбаатарын талбай-Зайсан /Чингисийн өргөн чөлөө/
  • Тэмээтэй хөшөө- Нисэх /Наадамчдын авто зам/
  • 3,4-р хороолол- 100 айл /Их тойруу/

About Author