Налайх дүүрэгт нүхэнд унасан адууг иргэд кранаар татан гаргажээ

594054792_1421370899565682_5986617697834093382_n

Өнөөдөр буюу 12-р сарын нэгний өдрийн 15:00 цагийн орчимд “Налайх дүүрэгт “Очир дагинас” ХХК замын эсрэг талд адуу нүхэнд унасан байдалтай байна” гэх иргэний мэдээлэл цахим орчинд гарсан. Тухайн үед иргэд адууг аврах оролдлого хийсэн ч нүхнээс гаргаж чадаагүй байна.

Тэгвэл аврах ажлыг иргэн Д.Ууганбаяр санаачилж нүхэнд унасан адууг иргэд татан гаргажээ. Тус адуу нь нүхэнд унаж хоёр цаг гаруй гацсан байсан бөгөөд олсоор татаж гаргахад хүндрэлтэй байсан аж. Тиймээс крантай иргэд цуглаж адууг гэмтээлгүй татан гаргасан байна.

About Author