“2008 онд тавигдсан ч эвдрэл гэмтэл байхгүй замын дөрвөлжин хавтанг сольж байжээ”

3i6ome_MPA09916_x974

Нийслэлийн төсөв хэлэлцэж буй цаг үетэй холбогдуулан Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ болон санал зөвлөмжийг танилцууллаа.

Төсөвт хийсэн дүн шинжилгээг ЭНД ДАРЖ харна уу.

Тус байгууллагын зүгээс энэ оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газартай хамтран нийтийн эзэмшлийн зам талбайн асуудлаар бодит байдалд дээр нь шалгалт хийжээ. Тус шалгалтын үр дүнд маш олон зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал БГД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийхэд 2008 онд тавигдсан ч эвдрэл гэмтэл байхгүй дөрвөлжин замын хавтанг сольж байжээ. Хуучин хавтан нь хаана, хэнд хамаарагдах нь тодорхойгүй. Зуны цагт замын хавтан зарна гэх зарууд дэлгэрдэг зэрэг нөхцөл байдал илэрсэн байна.

Түүнчлэн тус ажлыг гүйцэтгэж байсан компани одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм байна. Учир нь тус компани нь нийслэлд маш олон замын ажил, тоглоомын талбай, явган хүний замын ажлуудыг авдаг ч ТЭЗҮ боловсруулж тендерт оролцолгүй шууд шалгарсан байжээ.

Нийслэлд гудамж, зам талбайн стандарт эргээд түүнийг нь хянах тогтолцоо байхгүй байгаа учир компаниуд дур зоргоороо өөрсдийнхөөрөө бүтээн байгуулалтыг хийж байна гэдгийг Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас онцлов.

About Author