Өвөрхангайн Богд суманд газар хөдөллөө
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт өглөө /2025.12.03/ 08:10:59 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн төв нь Богд сумын төвөөс урд зүгт 40км, Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс хойд зүгт 81км, Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн зүгт 99 км-т байсан аж. Хохирлын талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.