Шадар сайд нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө

5caa986975ee56c1eedab26869c422e9

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Нийслэлийн Онцгой Байдлын газрын удирдлагууд болон 9 дүүргийн салбар хэлтсийн дарга нартай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод объектын гал түймэр, халдварт өвчний тохиолдол буурахгүй байгаа нь салбарын нэн тэргүүний анхаарах асуудал болоод байгааг шадар сайд онцоллоо. Улсын хэмжээнд сүүлийн 7 жилийн хугацаанд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 66.4 хувь нь дангаараа нийслэлд бүртгэгдсэн байна.

Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүх нийтийн оролцоонд тулгуурлан явуулах, нэн ялангуяа иргэдийг өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ажиллагаанд сургах, мэдлэг, дадлага олгох ажлыг тогтмол үр дүнтэй зохион байгуулж, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байна гэсэн юм.

Мөн онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гамшгаас хамгаалах сургалтыг бүх шатанд үр дүнтэйгээр зохион байгуулах, алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа хэллээ.

Тэрээр онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, сахилга батыг сайжруулахад анхаарч, шат шатандаа хяналт тавьж ажиллах, нийт алба хаагчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, дүрэм, журмыг чанд баримталж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо.

About Author