ЧУУЛГАН: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын санал хураалтыг маргааш өглөө явуулахаар боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар:
–Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
–Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулах гэсэн боловч чуулганы танхим дахь гишүүдийн тоо хангалтгүй байсан тул маргааш өглөө санал хураалтуудыг явуулахаар болж, өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.