“МОНГОЛ УР ЧАДВАР-2025” ҮНДЭСНИЙ УРАЛДААНЫ ХОЁРДУГААР ШАТ ЭХЭЛЛЭЭ
Ур чадвар хаана байна, тэнд арга зам бий…
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн Ур Чадвар Монгол” НҮТББ-аас хамтран “Монгол ур чадвар-2025” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр эхлүүллээ.
Нийт 12 мэргэжлийн төрлөөр мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэй зохион байгуулж байгаа II шатны уралдааны 2 мэргэжил буюу “Гагнуур”, “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн уралдаанууд өнөөдөр нээлтээ хийв.
Дэмжигч мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүдийг дурдвал:
*Гагнуур (071512)/Welding: Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг НҮТББ
*Металл хийц, CNC токарь, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар (078807)/CNC Turning, Хэрэглээний программ CAD (061101)/Mechanical Engineering CAD-Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо НҮТББ
*Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт (071316)/Electrical Installations: Цахилгаан холбоо, автоматикийн инженерүүдийн холбоо НҮТББ,
*Хэвлэлийн график дизайн (021105)/Graphic Design Technology: Монголын хэвлэлийн үйлдвэрүүд, хэвлэн нийлүүлэгчдийн холбоо НҮТББ
*Хоолны үйлчилгээ (101302) Cooking: Монголын тогооч нарын холбоо НҮТББ
*Барилгын өрөг угсралт (073208) Bricklaying: Монголын барилгачдын нэгдсэн холбоо НҮТББ
*Барилгын сантехник, хоолой угсралт (073201)/Plumbing and Heating: Монголын сантехникчдын хөгжлийн нийгэмлэг НҮТББ
*Мужаан (073208)/Joinery: Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци НҮТББ
*Механикжсан тээврийн хэрэгсэл, засвар үйлчилгээ (071601)/Automobile Technology: Монголын Автомашины Дистрибьютеруудын Ассоциаци ТББ, “Цукуба” ХХК
*Химийн процессын тоног төхөөрөмжийн ашиглалт (071103)/Chemical Laboratory Technology: Грийн химистри ХХК
*Барилгын засал чимэглэл (073208) /Plastering and Drywall Systems: “КНАУФ ГИПС” ХХК тус, тус оролцож байна.

Тэд “Монгол ур чадвар-2025” уралдааны хоёрдугаар шат мэргэжлийн ур чадварыг үнэлж, олон улсын стандартын дагуу үндэсний шилдэг төлөөллийг тодруулах зорилготойгоор хамтран ажиллаж байна. Ур чадварын уралдааны мэргэжлийн даалгавар, үнэлгээ, зохион байгуулалтыг хариуцан ажиллахаас гадна инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл, дуу дүрсний техник болон медиа үйлдвэрлэл, барилга бүтээц, угсралт, механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээний ур чадварын үнэлгээг мэргэжлийн инженер техникийн, эксперт ажилтнуудаар гүйцэтгүүлэх юм.

“Үндэсний аварга”-аар шалгарсан оролцогч 2026 оны есдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болох “Дэлхийн ур чадвар-2026” уралдаанд мэргэжлийн чиглэлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.