2024 онд нийт гэрлэсэн хосуудын 25 хувь нь гэр бүлээ цуцлуулжээ
Улсын хэмжээнд гэр бүл цуцлуулах тохиолдол өндөр, жилээс жилд нэмэгдэх графикаар явж байна.
Тодруулбал, 2022 онд нийт гэрлэсэн хосуудын 25 хувь, 2023 онд 27 хувь, 2024 онд 31 хувь нь гэр бүлээ цуцлуулжээ.
2017 онд Шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцлуулсан 50 тохиолдлыг аваад үзэхэд 80 хувь, 2022 онд ижил аргаар түүвэрлэж шалгахад 90 хувьд нь тэтгэлгийг шийдэлгүй гэр бүлийг цуцалсан байжээ. Гэр бүл цуцалсан ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч байгаа тул одоо УИХ-аар хэлэлцэж байгаа гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ мэдээллийг танилцууллаа.