СУДАЛГАА: Монгол залуусын 51.3% нь цахим орчинд бусдад доромжлуулж байсан
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд дэлхийн 180 гаруй улс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”- ыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд цахим орчноо хамгаалах дараах зөвлөмжүүдийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс зөвлөлөө.
Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын хөгжлийн хөтөлбөрийн өнгөрсөн оны судалгаагаар
Монгол залуусын 51.3 хувь нь онлайн доромжлол зэрэг цахим дээрэлхэлтэд
Монгол залуусын таван хувь нь онлайн бэлгийн дарамтад өртсөн гэж дүгнэжээ.

Манай улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн дотор цахим дээрэлхэлт, гүтгэлэг, цахим орчинд мөрдөх, дарамтлах, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй олон нийтэд дэлгэх, бусдын зураг бичлэгийг өөрчилж түгээх зэрэг хэлбэр түгээмэл байна.
Иймд хувийн мэдээллээ цахимд нийтлэхгүй байж, хүүхдийнхээ цахим хэрэглээнд хязгаар тогтоож, худал мэдээллийг бусдад түгээхээс зайлсхийхийг зөвлөлөө.
ВИДЕО:
https://www.facebook.com/gemtelsogog/videos/1395667645350176
Эх Сурвалж:ikon.mn