Г.Занданшатар: Албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруул
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г. Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр ажиллав.
Тэрбээр “Албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруул. Хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг үүрэг болгож байна” гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ: https://youtu.be/nMmg1c_O_NQ
Эх Сурвалж:ikon.mn