ТЭСО группийн нэрэмжит нэг тэрбум төгрөгийн ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

ypjdy9_nuur_zurag_x974

Үндэсний баялаг бүтээгч ТЭСО Групп нь тогтвортой хөгжлийн нэгдсэн бодлогодоо нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлээ хүүхэд, боловсрол, эрүүл мэнд хэмээн тодорхойлон ажилладаг. Энэхүү бодлогын хүрээнд 2025 онд оюутан залуусын дунд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлан хэрэгжүүллээ.

Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад зориулан зохион байгуулагдсан.

Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт өндөртэй боловч нарийн мэргэжлийн чадварлаг хүний нөөц дутмаг байдаг тул эдгээр чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор тус тэтгэлгийг ТЭСО Групп санаачлан хэрэгжүүлсэн юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 2600 гаруй оюутан материалаа ирүүлснээс нийгмийн идэвх оролцоо, сурлагын амжилтаараа манлайлагч шилдэг 700 оюутан тэтгэлэгт хамрагдсан нь онцлох үйл явдал боллоо.

“Оюуны хөрөнгө оруулагч” ТЭСО Группийн зүгээс олгож буй энэхүү тэтгэлэг нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хүч болсон оюутан залуусын сурч боловсрох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашид боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, бодит дэмжлэгээ улам тэлж, түүчээлэн ажиллахаа ТЭСО Групп онцолж байна.

Тэтгэлэгт шалгарсан нийт оюутнууддаа суралцахын өндөр амжилт, бүтээлч ирээдүйг хүсье.

About Author