Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна

gatsuur-580x365

Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засч байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах талаар дараах сэрэмжлүүлгийг Онцгой байдлын байгуулагаас хүргэж байна.

Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж;

-гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах

-хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх

-гэрлийг олон цагаар асаахгүй байх

-гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах

-халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах

-тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

About Author