Өвөрмонголын цахилгаан эрчим хүчний 10 сая хэрэглэгчдэд цахилгаан түгээдэг

download (3)

Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний групп нь төрийн өмчит дангаар бүртгэлтэй томоохон хэмжээний цахилгаан дамжуулах, түгээх сулжээний компани юм. Тус групп нь нийт 41 харьяа байгууллагатай, 36 мянган ажилтантай, 720 мянган хавтгай дөрвөлжин км талбайд цахилгаан түгээж, 10 саяас дээш хэрэглэгчдэд үйлчилдэг.

ӨМӨЗО-ны баруун болон төвийн бүсийн 8 аймаг, хотын үйлдвэрлэл ба амьдрал ахуйн цахилгаан хангамжийг хариуцахын зэрэгцээ Хятадын Умард бүсийн цахилгаан сулжээ болон Монгол Улс, бүс хоорондын, хил дамнасан цахилгаан нийлүүлдэг. 500 квт-ын”дөрвөн хөндлөн, таван босоо” үндсэн шугамтай, 220 квт-ын сулжээ бүхий орчин үеийн хүчирхэг ухаалаг цахилгаан сүлжээг байгуулжээ. 35 квт болон түүнээс дээш хүчдэлийн түвшний нийт 1310 дэд станцтай.

Харин үүнээс 500 квт-ын 56 дэд станцыг багтаасаныг удирдан ажиллуулж, дэд станцын нийт суурилагдсан хучин чадал 275 сая квт-д хүрч,  дамжуулах шугамын нийт урт 75.8 мянган км, хамгийн их ачаалал 42.53 сая квт-д хүрсэн бөгөөд дараалан 27 жил, 10 мянга гаруй хоног өндөр түвшинд найдвартай, тогтвортой ажиллажээ. Зөвхөн нүүрс — дулааны цахилгаан биш, сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч (нар + салхин цахилгаан) дээр түлхүү ажиллаж байна.

2025 онд 1.6 GW хүчин чадалтай нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан нь тэдний томоохон төсөл юм. Баруун ӨМӨЗО-ын цахилгаан сүлжээ сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан ихээр үйлдвэрлэж, 2025-ийн эхний хагас жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2024 оныхоос 41 % нэмэгдсэн нь Хятадын бүс нутгийн түвшинд тэргүүлэх үзүүлэлт юм. Тус групп нь сэргээгдэх эрчим хүч + хадгалах + уламжлалт дулааны хүчний уялдааг сайжруулж, “ногоон — тогтвортой — хосолсон” эрчим хүчний систем рүү шилжих зорилт дэвшүүлж байгаа аж.

2024 онд тус группийн бизнесийн орлого 1218 тэрбум юаньд хүрч, үүнээс ашиг нь 45 тэрбум юань болж, ӨМӨЗО-ны шууд харьяа аж ахуйн нэгжүүдээ тэргүүлжээ.

About Author