О.БАТНАЙРАМДАЛ: ГАНЦХАН БАЙГУУЛЛАГАД БИД 6 УДАА АЛБАН БИЧГЭЭР ХҮСЭЛТ ТАВЬСАН Ч ХУРАЛД ИРЭЭГҮЙ
Эх сурвалж: Tovch.mn
“Оюу толгой”-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Хурал даргалагч О.Батнайрамдал: Хянан шалгах түр хороо хуралдаж эхэлснээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид 12 удаа хуралдсан. Түр хороо боловч бид байнгын хороо шиг бараг 7 хоног бүр хуралдсан. Яагаад гэвэл бидэнд маш олон асуулт байсан. Холбоотой төрийн байгууллага болон холбогдох байгууллагуудыг бид хуралдаа дуудсан. Нийт бид 28 орчим төрийн байгууллагын төлөөлөл болон хүмүүстэй уулзсан. Тэр дунд ганцхан байгууллагад бид 6 удаа албан бичгээр хүсэлт тавьсан боловч хуралд ирээгүй. Хянан шалгах түр хороо гэдэг Монгол Улсын парламентын хамгийн өндөр хяналтын механизм. Парламент дуудаж байхад, тэр дундаа хянан шалгах түр хороо дуудаж байхад хүрэлцэн ирэх ёстой. Парламентыг үл хүндэтгэнэ гэдэг өөрөө хууль бус зүйл. Тэр дундаа бид Монгол Улсын 34 хувийг эзэмшил, Монгол Улсад бүртгэлтэй Оюу толгой компанийн гүйцэтгэх удирдлагыг дуудаж танилцуулга тавиач ээ л гэсэн. Яагаад гэвэл маш олон байгууллага ирж бидэнд танилцуулгаа тавьсан. Оюу толгой компани ирж бидэнд танилцуулгаа тавиач ээ гэсэн. 6 удаа хүсэлт тавихад ирээгүй. Энэ парламентыг үл хүндэтгэсэн шийдвэр яагаад гарсан бэ.