Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

6939605ce337fe7967a30b2c

Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан. Өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаалаа. Төв талбайд зассан сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэсэн юм.

  • Чингэлтэй дүүрэг:
    • 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай
    • 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай
  • Баянгол дүүрэг:
    • 15 дугаар хороо, Байгаль эх цогцолборт
  • Баянзүрх дүүрэг:
    • 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын Хөлбөмбөгийн талбай
    • 4 дүгээр хороо, Жуковын талбай
  • Багануур дүүрэг:
    • 1 дүгээр хороо, Нацагдоржийн талбай буюу төв талбай
    • 4 дүгээр хорооны төв талбай
  • Багахангай дүүрэг:
    • 1 дүгээр хороо, Төв талбай
  • Налайх дүүрэг:
    • 2 дугаар хороо, Соёлын ордны урд талбай
  • Сүхбаатар дүүрэг:
    • 4 дүгээр хороо, Цэрэндоржийн гудамж
  • Сонгинохайрхан дүүрэг:
    • 5 дугаар хороо, Улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбай
    • 12 дугаар хороо, Саппоро төвийн урд талбай
  • Хан-Уул дүүрэг:
    • 2 дугаар хороо, Ажилчны алдар талбай
    • 21 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнгийн сүлд модны гэрлийг асаалаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author