Зөвхөн Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах саналыг дэмжсэнгүй

589735705_1174647678098752_4355149773225720399_n

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Нийтээр тэмдэглэх баярын амралт нь амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах тухай. 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр зөвхөн Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацсан тохиолдолд л ажлын өдөр нөхөж амардаг байх зарчмын зөрүүтэй санал гаргасан байв. Өнөөдөр болсон эхний хэлэлцүүлгээр уг саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалгахасан ч хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжсэнгүй. Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улс энэ жил есөн баярыг бүх нийтээр тэмдэглэж, 1-5 хоног бүх нийтээр амрахаас найман баяр нь болоод буй. Өнгөрсөн хугацаанд найман баяраар 14 хоног амарснаас зургаа нь ажлын өдөр таарсан байна. Б.Уянга нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл батлагдвал ирэх жилээс бид бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд амралтын өдөр таарвал ажлын өдөр нөхөж амрах юм. 

Бүх нийтээр амрах баярууд /2025/
1.Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /лхагва гараг/

2.Цагаан сар-Гуравдугаар сарын 1, 2, 3 /бямба, ням, даваа/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /бямба гараг/

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр-Зургаадугаар сарын 11 /лхагва гараг/

5.Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /ням гараг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 /баасан,
бямба, ням, даваа, мягмар/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 21 /баасан гараг/

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /лхагва гараг/

9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /даваа
гараг/

About Author