Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооноос энэ сарын 9-нд автомашинаа хулгайд алдлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Иргэдийн хувьд автомашинаа халаах нэрийдлээр асаалттай, цоожлохгүй орхисноос энэ төрлийн хэргийн хохирогч болж байгаа аж. 2025 он гарсаар автомашинаа хулгайд алдсан 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд автомашинаа түгжиж,заавал эзэнтэй үлдээж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.