Юбикаб Холдинг нийслэл хотын таксины өнгө төрхийг шинээр тодорхойлох зорилго тавин ажиллаж байна
Монголын технологийн салбарт тэргүүлэгч үндэсний компаниудын нэг Юбикаб ХХК нь Лондонгийн хар такси, Нью-Йоркийн шар таксины адил тухайн хотынхоо нүүр царай болж танигдахуйц өнгө төрхийг такси үйлчилгээнд нэвтрүүлэх, мөн үйлчилгээний стандарт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх томоохон төслийг эхлүүлээд байна.

2013 онд байгуулагдсан Юбикаб ХХК нь гараа өргөж такси барьдаг уламжлалт соёлыг технологийн шийдлээр шинэчилж, нийслэл хотын төдийгүй орон даяар такси үйлчилгээний стандарт, аюулгүй байдлыг нэг шат ахиулсан билээ.
Тэгвэл 2026 онд тус компани цахилгаан машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч BYD брэндийн BYD Seal 05 загварын цахилгаан болон шатахууны хосолмол хөдөлгүүртэй, зөв талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг жолооч нартаа хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлж эхэлжээ.
Уг төслийн хүрээнд 1’000 жолоочийг дээр дурдсан автомашинаар хангахаар зорьж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатарын такси үйлчилгээнд нэг өнгө төрх, стандартыг бий болгож, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Өнөөдөр UBCab апп нь нийслэлийн төдийгүй орон даяар 18 хот суурин газрын зорчигч тээвэр, хоол болон бараа хүргэлтийн салшгүй нэг хэсэг болж, 1.6 сая гаруй хэрэглэгч, 100’000 бүртгэлтэй жолоочтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар үйлчилгээний чанарыг сайжруулахад төвлөрөн ажиллаж байгаа ажээ.
