Эхнэр нь өндрөөс унаж амиа алдсан, Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ

ddb732f4f49fb26987b1703a9c9a83df

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг томилох саналаа УИХ-д хүргүүлжээ. Харин өмнөх Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татсан байна. 

А.Төмөр Тайландад Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд буюу өнгөрсөн тавдугаар сарын 9-нд эхнэр нь өндрөөс унаж, амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Золгүй явдал болсон гэж надад хэлсэн” хэмээн хэвлэлд мэдээлж байв.

Харин Элчин сайд асан А.Төмөрийн эхнэрийн ар гэрийнхний хувьд “гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн” хэмээн цахим сүлжээнд мэдээлсэн байдаг. 

About Author